Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа ААН, иргэний газрыг албадан чөлөөлнө

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын захирамж,  2023 оны 5 дугаар сарын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тус тус заасны дагуу “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд уг төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж,  2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээг хувийн хэвшлийн түншлэлтэй байгуулан ажиллаж байна. Уг төслийн хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа төлбөртэй авто зогсоолын менежментийг сайжруулах, нэгдсэн системд холбох, сул зогсоолын мэдээлэл, аюулгүй байдлыг хангах, хяналтын камержуулалт, ухаалаг технологид суурилсан урьдчилан болон дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийн системийг нэвтрүүлнэ. Мөн төсөл хэрэгжүүлэх байршлуудад мод тарих, ногоон байгууламж бий болгох, цахилгаан машин цэнэглэгчийг суурилуулах зэрэг агаар, орчны бохирдлыг бууруулах ажлууд хийх юм. Иймд төсөл хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа  явуулж буй дараах байршлуудыг албадан чөлөөлж, орц, гарцын төлөвлөлтийг өөрчлөх болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан