Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Улаанбаатар хот дэд бүтцийн төслүүдэд Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй албаныхан Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг эрчимжүүлэх талаар хамтын ажиллагааны санал солилцлоо. Тухайлбал, Шинэ Зуунмод хот буюу Хүннү хотын инженерийн дэд бүтэц, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороон дахь орлогод нийцсэн орон сууцны төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажил, "Ханын материал орон сууцжуулах" төслийн талаар Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдөд танилцуулж, мэдээлэл солилцов.

Нийслэлийн зүгээс Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны зээлийн хөрөнгөөр гэр хорооллыг хөгжүүлэх дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд дэд төвүүдийг байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Дэд бүтэц, инженерийн хангамж, хүртээмж муутай гэр хорооллын бүсэд эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжсөн Сэлбэ, Баянхошуу, Шархад, Толгойт дэд төвийг байгуулахад анхаарч ажиллаж буйг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр онцоллоо. 

Мөн Улаанбаатар хотод хэрэгжүүлэх хөгжлийн томоохон мега төслүүдийн талаар санал солилцож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид Улаанбаатар хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан