Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана

Цагдаагийн байгууллагаас сар шинийн баяртай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. Цагдаагийн дэд хурандаа Г.Гүррагчаа”Сар шинийн амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд цагдаагийн байгууллага 2025 оны хоёрдугаар сарын 28-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана. Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллах бэлтгэл ажлыг бүрэн хангасан.Тодруулбал, сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны хамгаалалт, Гандантэгчэнлин хийдийн ойр орчмын эргүүл, хяналтыг зохион байгуулах, шинийн 2-ны өглөөний нар харахтай холбоотойгоор өндөрлөг цэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төлөвлөгөө гарган, бэлтгэл ажлыг хангасан байна. Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өнөөдөр эхэлсэн үүнтэй зэрэгцээд цагдаагийн байгууллага мөн ажиллаад эхэлсэн гэдгийг та бүхэнд хэлье.

Улсын хэмжээнд 130 орчим хийд шинийн 15-ны өдрийг дуустал ном хурна. Мөн шинийн 2-ны өглөө нар харах нийт 250 орчим өндөрлөг цэг бий. Энэ бүгдэд хүрч ажиллахаар бэлтгэлээ хангасан байна. Түүнчлэн улсын хэмжээнд авто эргүүлийн чиглэлээр 140 чиглэлд 780 албан хаагч ажиллахаас Улаанбаатар хотод 100 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Ингэхдээ үндсэн хуваарьт томилгоотой алба хаагчдаас гадна 5416 алба хаагч нэмэлтээр ажиллаж, иргэд олон нийтийн аюулгүй байдлын хангана” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан