Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Д.Даваадоржжав: Зам талбай цэвэрлэгч шүүрт машинаар 10-15 хүний ажлыг хөнгөвчилдөг

Өнгөрсөн оны аравдугаар сард хот, нийтийн аж ахуйн салбарт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай таван төрлийн 33 машин, техникийг хүлээлгэн өгсөн. Эдгээр машин, техникийг ашиглан хот тохижилтын ажилчид иргэдийн зорчих аюулгүй, цэвэр орчныг бүрдүүлэхээр цаг наргүй ажиллаж байна.

Хүлээлгэн өгсөн машин, техникийн ажиллагааны талаар “Ти Жи Эйн Форэстри” ХХК-ийн зам талбайн инженер Д.Даваадоржжав мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай байгууллага хот нийтийн аж ахуйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд 5-6 төрлийн машин техниктэй ажилладаг. 2024 оны сүүлээр нийслэлийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан зам талбай цэвэрлэгч шүүрт машин нь 10-15 хүний ажлыг хөнгөвчлөх бүтээмжтэй. Хурдан шуурхай ажлыг гүйцэтгэдэг. Өдрийн цагаар ажиллуулахгүй зохиомол түгжрэл үүсэхээс сэргийлж, шөнийн 03:00 цагаас машинаа ажиллуулж, зам талбайг цэвэрлэж эхэлдэг. Цас орсон даруйд давс, бодис цацсаны дараа авто замын шүүрт машиныг ажиллуулснаар иргэд аюулгүй зорчих боломж бүрдэж байна" гэлээ.

“Цас орох мэдээ аваад шөнийн 03:00 цагаас машинаа ажиллуулж, зам талбайг цэвэрлэж эхэлдэг”

“Баянгол тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын Автобааз тохижилт үйлчилгээний хэлтсийн дарга А.Ганбаяр “Бид цаг агаарын урьдчилсан мэдээний дагуу энэ сарын 10-11-ний цаснаар давсан сууриа бэлтгэж ажилласны үр дүнд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны шинэ замын энэ байршилд халтиргаа гулгаа үүсээгүй хэвийн байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар олгогдсон шинэ техник болох давс цацагч машин, хог шүүрний машинаар зам талбайг цэвэрлэж байна. Машины багтаамжийн дагуу 15 тонн давс бодисыг өөрсдийн хариуцсан талбайд цацлаа” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан