Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна “Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Монголд албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 135 орны 31279 гадаадын иргэн байна

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч хоёрдугаар сард гадаадын 3284 иргэнд визийн зөвшөөрөл, 1768 иргэнд виз, цахим визийн evisa.mn системээр 23 улсын 4256 иргэнд цахим виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 692 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1417 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 497 иргэний бүртгэлд хасалт хийсэн бөгөөд цахим үйлчилгээний нэгдсэн системээр нийт 12377 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.

Монгол Улсад оршин суух 2257 үнэмлэх шинээр хэвлэж, олголоо. Мөн гадаадын иргэний оршин суух үнэмлэх олгох сувгийг нэмэгдүүлж, оршин суух үнэмлэх хэвлэх киоск машиныг Чингэлтэй дүүрэг дэх Засгийн газрын 11-р байр, Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвд байршуулж, уригч иргэн, хуулийн этгээд гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг өөрөө хэвлэх боломжийг бүрдүүллээ.

2025 оны хоёрдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 135 орны 31279 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 12926, хөрөнгө оруулагч 3898, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 4782, цагаач 1828, шашны зорилгоор 118, албан хэргээр 640 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан