Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Малайз Улсын Авлигатай тэмцэх хорооны дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн урилгаар Малайз Улсын Авлигатай тэмцэх хорооны дарга Тан Шри Дато' Шри Азам бин Баки тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны хоёрдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв.

Айлчлалын бүрэлдэхүүнд Малайз Улсын Авлигатай тэмцэх хорооны дарга, тэргүүн комиссар Тан Шри Дато' Шри Азам бин Баки, тус хорооны Бодлого, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга Расида Абдул Карим, Олон улсын харилцааны дарга Ник Нурзай Мохд Зайнудин, туслах ажилтан Мохд Фадзил бин Мд Амин нарын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Малайзын Авлигатай тэмцэх хорооны дарга Азам бин Баки-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд З.Дашдаваа, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын ажиллах тэргүүний чиглэл нь авлигатай тэмцэх асуудал байдаг бөгөөд манай улс авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэх зорилго тэмүүлэлтэй ажиллаж буйг дурдаад цаашид идэвхтэй, үр дүнтэй, хамтын ажиллагааны жишиг болохуйц харилцааг хөгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Малайз Улсын Авлигатай тэмцэх хорооны дарга, тэргүүн комиссар Азам бин Баки Монгол Улсад анх удаа айлчлан ирсэндээ сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд энэхүү завшааныг ашиглан Малайз Улсын Ерөнхий сайд ноён Анвар Ибрахим, Хууль зүйн сайд нарын мэндчилгээг уламжилж, өөрийн улсын Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр авлигатай тэмцэх чиглэлд олон улсын хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Монгол болон Малайз Улсын авлигатай тэмцэх байгууллага нь авлигатай тэмцэж, олон нийтийн болон бизнесийн шударга байдлыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэхэд чиглэсэн нэгэн ижил зорилготой тул хамтын ажиллагааны хүрээнд Малайз Улсын Авлигатай тэмцэх хорооны зүгээс бүхий л чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтох нар байлцав. Уулзалтын дараа талууд “Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон Малайз Улсын Авлигатай тэмцэх хороо хооронд авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав. Ингэснээр хоёр улсын авлигатай тэмцэх байгууллагуудын хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү айлчлал нь Монгол, Малайз Улсын Авлигатай тэмцэх байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, чиглэлийг гүнзгийрүүлэх, хамтарсан сургалт дадлага зохион байгуулж албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх талаар өргөн хүрээнд санал солилцож, тодорхой асуудлуудаар харилцан тохиролцсон үр бүтээлч арга хэмжээ болов гэж АТГ-аас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан