Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ

Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 08-00-05/03 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу ургамал хамгааллын бодис импортлогч болон худалдан борлуулдаг 45 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Төрийн хяналт шалгалтын тухай, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Зөвшөөрлийн тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд “Ургамал хамгааллын бодис импортлогч, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдийг шалгах хяналтын хуудас”-аар эрсдэлийг үнэлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, таслан зогсоох зорилгоор арга хэмжээ авав.

Хяналт шалгалтын нэгдсэн дүн мэдээг 2025 оны гуравдугаар сарын 14-ний өдөр нээлттэй танилцуулж, хяналтын хуудсаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн аж ахуйн нэгжүүдэд улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэв. Цаашид зөрчил илэрсэн аж ахуйн нэгжүүдэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, албан шаардлагын биелэлтийг хангуулан зөрчлийг бүрэн арилгуулахаар шийдвэрлэлээ.

Хяналт шалгалтын дүн мэдээг танилцуулах үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ургамал хамгааллын газар Ургамлын эрүүл мэнд ургамал хамгааллын тухай хуульд заасны дагуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох, худалдаалах үйл ажиллагааг хариуцан хамтран ажиллах талаар аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өглөө гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан