Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Англи хэлний төгөлдөршил төв үйл ажиллагаагаа эхлүүлэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен-тэй 2024 оны 8 дугаар сард хийсэн хэлэлцээний дүнд “U.S.-Mongolia Excellence in English Initiative” санаачилгыг хэрэгжүүлэхээр болж, Англи хэлний төгөлдөршил төвийг нээхээр болсон.

Улмаар Англи хэлийг заах ба сурах төгөлдөршил төв (Center of Excellence for English Language Teaching and Learning) 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Сургуулийн дэргэд үүд хаалгаа нээлээ.

Тус төвийн үйл ажиллагаа Монголын англи хэлний багш нарт зориулсан академик бичгийн сургалтаар эхэлсэн бөгөөд цаашид технологи болон хиймэл оюун ухааныг хичээл заахдаа хэрхэн ашиглаж, илүү үр дүнтэй болгоход чиглэсэн англи хэл заах арга зүйн семинарыг явуулах юм байна.

Англи хэлний төгөлдөршил төвийн дараа дараагийн сургалтын хуваарь боловсруулагдаж байгаа бөгөөд АНУ-ын Энх тайвны корпусын болон бусад англи хэлтэй орнуудын сайн дурын ажилтнуудаар удирдуулсан семинар, тусгай арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан