Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 104 дүгээр захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Ч.Лодойсамбуу, Б.Найдалаа, П.Сайнзориг, С.Эрдэнэбат нар 2025 оны 03 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд БНСУ-д  ажиллаж,  төрийн худалдан авах ажиллагааны дэвшилтэт бодлого, технологийг судалж, туршлага солилцсон байна. Мөн тус улсын худалдан авах ажиллагааны цахим систем болох “KONEPS”-ийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагааг дэмжих стратегийн төлөвлөгөө, орчин үеийн төрийн худалдан авалтын шинэчлэлийн явцтай танилцжээ.

Ажлын хэсгийн гишүүд тус улсын Төлөвлөлт сангийн орлогч сайд Ким Юүн Сан, Төрийн худалдан авах ажиллагааны албаны дарга Лим Ки Гюн болон албаны бусад хүмүүстэй уулзалт хийсэн байна. Түүнээс гадна Сөүл хотын метрог хариуцан ажилладаг тус хотын Тээврийн корпорацийн удирдлагуудтай уулзаж, корпорацийн худалдан авах ажиллагаа болон хотын метроны удирдлагын системтэй танилцаад Улаанбаатар хотод метро барих асуудал, шийдлийн талаар санал солилцов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан