Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хүннүчүүдийн оршуулгын газар олдлоо
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид  Хөвсгөл аймгийн Рашаант сумын Салхитын ам гэдэг газраас Хүннүгийн үеийн булш олжээ. Гучин нэгэн хүнийг нэгэн дор оршуулсан уг олдворыг анхны байдлаар МЭӨ II зууны үед амьдарч байсан хүннүчүүдийнх гэж үзэж байгаа гэнэ.  Түүхийн хүрээлэнгийнхэн энд гурван жил ажиллаж  малтлага, судалгаа хийсний дүнд тэдгээр шарилыг олж илрүүлжээ. Нэгэн дор байрласан эдгээр булшны хоёрыг нь огт хөндөөгүй, тонож ухаагүй байснаас голдуу ясан эдлэл олдсоны зэрэгцээ өмнө нь олдож байгаагүй үүлэн хээ бүхий бүсний ялтас, сэнжтэй вааран эдлэл зэрэг тэр үеийн  эд өлгийн зүйлс гарсан байна.  
Түүхийн  хүрээлэнгийн Эртний түүх, сурвалж судлалын эрхлэгч С.Өлзийбаяр “Энэ бол манайд олдоод байгаа хүннүгийн үеийн олдвороос хамгийн эртнийх нь. Энэ нь  хүннүчүүдийн оршуулгын газар. Эртний хүннүчүүдийн оршуулгын зан үйлийг судлахад маш чухал, ач холбогдолтой” гээд судалгааны тайланг удахгүй товхимол болгон хэвлүүлнэ гэсэн байна.
Үүний өмнө 2011 онд Улаанбаатар их сургуулийн эрдэмтэн багш нар Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Хүннүгийн үеийн 200 булш олж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан