Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны цогцолбор барилгыг ашиглалтад орууллаа

Чингэлтэй дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 17 дугаар хорооны цогцолбор барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Уг барилгын нэгдүгээр давхарт нэг цэгийн үйлчилгээний өрөө, камерын хяналтын төв, байцаагчийн өрөө, сургалтын өрөө, хоёрдугаар давхарт өрхийн эмнэлгийн үзлэгийн өрөө, хүлээн авах бүртгэлийн өрөө, гуравдугаар давхарт ахмадын танхим, хүүхэд хөгжлийн төв, залуучуудын байгууллага, чийрэгжүүлэх өрөө болон хурлын заал тус тус байрлаж байна. 

 

Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор хорооны 2500 өрх буюу 8000 гаруй иргэн эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон  төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор авах боломж бүрдэж байна. Мөн иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Барилгын зураг төслийг “Каталист прожект” ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Рогкранд” ХХК ажилласан байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас техникийн хяналтыг хэрэгжүүллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан