Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Монголын цахим худалдааны долоо хоног” арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Гадаад харилцааны яамнаас НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон Европын Холбооны “Монголын гадаад худалдааг дэмжих төсөл”-тэй хамтран 2025 оны 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд “Монголын цахим худалдааны долоо хоног” арга хэмжээг зохион байгуулж байна. “Монголын цахим худалдааны долоо хоног”-ын хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс болон үндэсний экспертүүд Монгол Улсын цахим худалдааны орчинг сайжруулах, хил дамнасан худалдаанд блокчэйн ашиглах, бусад улс орны цахим худалдаатай холбоотой практик зэрэг сэдвээр илтгэлүүд тавьж, холбогдох сургалтуудыг зохион байгуулах юм. Тус арга хэмжээнд Монголын гадаад худалдаанд оролцогч төр болон төрийн бус байгууллагууд, цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 70 гаруй төлөөлөл оролцож байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан