Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 579 төсөлд зээл олгожээ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа тогтворжуулах, хөгжүүлэхэд бизнес инкубацийн үйлчилгээний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

2024 онд “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн дагуу Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 13.8 тэрбум төгрөгийн зээлийг иргэн, аж ахуйн нэгжийн 579 төсөлд олгожээ.

Олон улсад бичил, жижиг бизнесийг бизнес инкубацийн үйлчилгээгээр дэмжин ажилладаг. Манай улсын тухайд энэ чиглэлээр өмнө хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх, санхүүжилтийг тогтвортой байлгахад анхаарах шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв.

Мөн өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Хэлэлцүүлэгт Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо, “Старт ап Монголиа” ТББ, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын төлөөлөл, Их, дээд сургуулиудын багш нар, Монголын технологийн үндэсний парк, шинжлэх ухааны академийн төлөөллүүд оролцсон.

Цаашдаа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлэх, хуулийн төсөлд бизнес инкубацийн үйлчилгээний талаарх зохицуулалтыг оновчтой тусгах талаар санал нэгдлээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан