Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас зохион байгуулж байгаа “ Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах” хэлэлцүүлэгт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, амжилт хүслээ.

Хошууч генерал Г.Ариунбуян “Дэлхий дахинд гамшгийн тохиолдол сүүлийн 20 жилд эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд 2021-2030 онуудад гамшгийн тохиолдол өмнөх 10 жилээс 40 орчим хувиар нэмэгдэх магадлалтай гэсэн тооцоог НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас гаргасан байна. Улс орнуудын туршлагаас харахад гамшгийг сөрөн тэсвэрлэх стратеги бүхэлдээ төрд төвлөрсөн үүрэг, хариуцлага, хүч хэрэгслийг бүс, орон нутагт тэнцвэржүүлэн шилжүүлж, аливаа гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 416 дугаар тогтоолоор “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан. Цаашид энэхүү төлөвлөгөөг улс орнууд болон манай улсад тохиолдсон гамшиг, ослын сургамж, шинэчлэгдэн батлагдсан хууль, тогтоомж, эрхзүйн барим бичигтэй нийцүүлэн, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн боломжид тулгуурлан шинэчлэн боловсруулах шаардлага үүсээд байна.Тиймээс Онцгой байдлын байгууллагаас дээрх төлөвлөгөөний төслийг 2024 онд шинэчлэн боловсруулж холбогдох яам, агентлаг, байгууллагуудаас саналыг авч нэгтгэсэн. Тус төлөвлөгөөг салбарын онцлог, чиг үүргийг оновчтой тусгах, гамшгийн үед хүч хэрэгслийг үр дүнтэй удирдан зохион байгуулж хохирол багатай даван туулах бодлогын баримт болгон батлуулахад та бүгдийн оролцоо чухал байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт гамшгаас хамгаалах улсын албад, яам, агентла, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд 04 дүгээр сарын 04-нийг хүртэл үргэлжилнэ.

Энэ үеэр гамшгаас хамгаалах бодлого, үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага, гамшгаас хамгаалах төлөвлөлт ба эрхзүйн орчин, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, гамшгаас хамгаалах улсын албаны ажиллах нийтлэг журам зэрэг сэдвийн хүрээнд холобгдох албан тушаалтнууд мэдээлэл өгч, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, дадлага хийж, эцэслэн боловсруулна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан