Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Газрыг эргүүлэн авахдаа нөхөх олговор олгоно

Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны А/121 дүгээр захирамжаар “усны онцгой хамгаалалттай бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс, цахилгаан шугам, Сэлбэ, дунд голын байгалийн нөөц газартай давхацсан” гэсэн үндэслэлээр А-гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Иргэн А-гаас “2013 онд хуулийн дагуу газрыг шилжүүлж авсан, захиргаа газар олгохдоо хууль зөрчиж олгосон бол 5 жилийн дотор хүчингүй болгох эрхтэй, энэ хугацаа өнгөрсөн” гэж маргасан.

Анхан шатны шүүхээс “... эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох 5 жилийн хугацаа өнгөрсөн” гэх агуулгаар нэхэмжлэлийг хангасан бол давж заалдах шатны шүүхээс “... нийтийн ашиг сонирхол буюу Улаанбаатар хотын усны сан бүхий газрыг хамгаалах, зөрчлийг арилгах зорилгод нийцсэн” гэсэн агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Хяналтын шатны шүүхээс А/121 дүгээр захирамжийг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Учир нь, усны онцгой хамгаалалтын бүсэд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, барилга байгууламж барихыг хуулиар хориглосон тул нэхэмжлэгчийн эзэмшил газарт усны онцгой хамгаалалтын бүс байрлаж байгаа бол уг давхацсан хэмжээгээр иргэн А нь “аж ахуйн зориулалтаар” газар эзэмших эрхгүй, харин давхцаагүй үлдэх хэсэгтээ газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр шаардах эрхтэй, энэ тохиолдолд газрын хаагуур нь усны онцгой хамгаалалтын бүс байрлаж байгаа, энэ давхцалын хэмжээ нь тодорхойгүй, давхцалыг хасаад үлдэх газар нь хэдий хэмжээтэй болох, түүнийг ямар зориулалтаар эзэмшүүлэх боломжтой болохыг шийдэх нь захиргааны байгууллагын үүрэг байх тул нөхцөл байдлыг тодруулахыг захиргаанд даалгав.

Захиргааны байгууллага нь нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгодоо хүрэх аргаа зөв сонгох, тухайлбал, хуульд заасан ямар аргаар захиргааны байгууллагын өмнөх эрх олгосон шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа газар эзэмшигч этгээдэд дарамт багатайгаар нөлөөлөх шийдвэрийн боломжит хувилбарыг судалсны эцэст хамгийн багаар эрхийг нь хөндөх шийдвэр гаргах ёстой, энэ тохиолдолд захиргаа нь зөвхөн газар эзэмших эрхийг хүчингүй болгоод орхисон буюу үүсэх үр дагаврыг шийдвэрлээгүй нь буруу гэж хяналтын шатны шүүхээс үзэв.

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан