Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдтэй танилцлаа

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2025 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хуралдлаа.

Хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч С.Лүндэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бейсен, Э.Болормаа, С.Замира, Н.Наранбаатар, Д.Рэгдэл, Д.Цогтбаатар нар оролцов.

Хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар тус тус танилцуулсан.

Хуулийн төслүүдийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бейсен, Э.Болормаа, С.Замира, С.Лүндэг, Д.Рэгдэл нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн хүрээлэн буй орчны асуудал чухал гэдгийг тодотгоод холбогдох хуулийн төсөлд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг салбарын яамаар хязгаарлалгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үүргийг тодорхой болгох, усыг зохистой ашиглах, хамгаалахад аймаг орон нутгийн Засаг даргын үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгах, малчдын өвөлжөө, хаваржаа, гүнийн худгийн зайг зохицуулах, байгаль хамгаалагчийн эрхийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл мал  аж ахуй нь хүлэмжийн хийг илүүтэй ялгаруулж буй тул энэ асуудлыг салбарын яам хэрхэн зохицуулахыг тодруулахын зэрэгцээ бэлчээрийн ургамлыг тарималжуулахад дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг холбогдох төсөлд тусгах, байгаль орчны багц хуулийн төслүүдээ хэлэлцэн баталсны дараа эдгээр хуулийн төслүүдээ өргөн мэдүүлбэл уялдаа, нийцэл нь хангагдах байсныг онцлов.

Харин Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, С.Лүндэг нар салбарын яам байгаль орчинтой холбоотой Улсын Их Хурлаас байгуулагдсан бүх ажлын хэсэг, лообий бүлгүүдийг хамруулан хуулийн төслүүдээ танилцуулбал цаг хугацаа хэмнэхийн хэрээр нэгдсэн мэдээлэл, ойлголттой болно гэдгийг анхааруулж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

1 Сэтгэгдэл
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан