Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
18 иргэний 11.940.000 төгрөгийн хохирол барагдууллаа

Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн III сард нийт 183 иргэн хандсанаас 115 утсанд 139, чатботод 34, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 10 гомдол мэдээлэл ирсэн байна.

Үүнээс 155 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 3 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 3 иргэний гомдлыг өргөдлөөр, 2 иргэний мэдээллийг санал, хүсэлтээр хүлээн авч, 2 иргэний гомдол, мэдээллийг хариуцсан салбарт шилжүүлж, 18 иргэний 11.940.000 төгрөгийн хохирол барагдууллаа.

Ирүүлсэн гомдлыг салбараар авч үзвэл банк, санхүү даатгал 13, барилга 4, боловсрол 3, контор 5, нийслэл 2, өрсөлдөөн 1, сөх 7, тасалбар 3, түрээс 1, харилцаа, холбоо 9, хөдөлмөр, нийгмийн халамж 2, худалдаа, үйлчилгээ 75, шатахуун 1, эрүүл мэнд 1, бусад зөвлөгөө мэдээлэл авахаар 54 иргэн хандсан байна гэж Монополын эсрэг газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан