Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Олон жил гацсан бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажлыг эхлүүллээ

Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км үргэлжлэх Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторыг барих шийдвэр 2007 онд гарч, 19.3 км хуванцар материалтай шугам угсарснаас хойш олон жил боллоо. Тэгвэл уг ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжаар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-т хариуцуулж, хуванцар хоолойг ширмэн хоолойгоор сольж эхэллээ. УСУГ-аас энэ жил 10 км шугам угсарна.

“Туул 1” коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ юм. Тодруулбал, тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23-р коллектороор дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөсөн. 

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Өдгөө Улаанбаатар хотын гэр хороололд 190 мянган орчим айл инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй амьдарч буй. Гэр хорооллыг орон сууцжуулъя гэвэл дэд бүтцийг шийдвэрлэхээс гадна Төв цэвэрлэх байгууламжийг томсгох ёстой. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бохир усны “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлыг эхлүүллээ. Энэ шугам нь шинэ төв цэвэрлэх байгууламжид холбогдох тул Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг түргэвчилж байна. Ирэх тавдугаар сард эхний ээлжийн ус таталтыг хийх бол ирэх наймдугаар сард хоёр дахь удаагийн туршилтын усыг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр усыг хүлээн авах чадалтай” хэмээв.

Түүнчлэн "Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 160-170 мянган шоо метр усыг хүлээн авах хүчин чадалтай. Гэсэн хэдий ч энгийн үед 210 мянган шоо метр, зуны улиралд бороо их орохоор 240 мянган шоо метр хүртэлх усыг хүлээн авч байгаа зэрэг шалтгаанаас үүдэн Төв цэвэрлэх байгууламжийг томсгох хэрэгцээ шаардлага бий болсон" гэдгийг тэрбээр тодотгож байлаа. 

“Туул 1” коллекторын ажлын явцын талаар УСУГ-ын Шугам ашиглалт, засварын албаны бохир усны шугамын инженер А.Энхбаяр “Уг ажлын хүрээнд 18 жилийн хугацаанд “Бридж констракшн” ХХК 19.3 км шугамыг угсарсан гэж байгаа боловч энэхүү хуванцар шугам нь чанар, ашиглалтын шаардлага хангахгүйгээс үүдэн ус шүүрч, шугам угсрахаар ухсан нүхэн дэх усны түвшинг ихэсгэж буй. Энэ хэвээр байлгавал зуны улиралд бороо орсон үед гүний усны түвшин улам бүр нэмэгдэн, эрсдэл дагуулах аюултай. Иймд уг хуванцар шугамыг ширмэн шугамаар солихоос өөр аргагүйд хүрсэн” гэв.

- “Бридж констракшн” ХХК-ийн угсарсан хуванцар шугам -

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан