Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Онлайн худалдаа хийх нэрийдлээр иргэдийг залилж байна

Онлайн худалдаа өргөжиж байгаа энэ үед иргэдийн эрэлт хэрэгцээнд  тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Тодруулбал, Иргэд фэйсбүүк сүлжээгээр дамжуулан онлайн дэлгүүрээр бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа төлбөрөө бүрэн шилжүүлснээр тухайн гэмт хэргийн хохирогч болсоор байна.

Тодруулбал өнгөрсөн 1 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад энэ төрлийн гомдол мэдээлэл 12 бүртгэгдсэн.
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт онлайн шопоос бараа материал худалдаж авахаар 700,000 төгрөг шилжүүлээд залилуулсан, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт онлайн шопоос гутлын тавиур худалдаж авахаар 490,000 төгрөг шилжүүлж залилуулсан мөн олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкээр хөргөлтийн контенер худалдаж авахаар 2.400.000 төгрөгийг  шилжүүлж залилуулсан гэх гомдол мэдээллүүдийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, танд хамгийн таатай нөхцөл, зах зээлийн үнээс доогуур хямд үнийг санал болгож залилах гэмт хэргийг үйлдэж байгаа тул иргэд та бүхэн цахим орчинд тэр дундаа онлайн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа төлбөрөө бүрэн шилжүүлэхгүй байх мөн энэ төрлийн залилах гэмт хэргийн арга, төрөл нарийсаж байгаа учир мэдээллээ сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Хамгийн их уншсан