Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Азийн загвар байгууллага төлөвшүүлэх төслийн гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын Бүтээмжийн Төвтэй хамтран төрийн байгууллагын үйл ажиллагааны чанар, бүтээмжийг дээшлүүлэх арга хэмжээг системтэйгээр хэрэгжүүлэх, улмаар олон улсын түвшинд жишиг болохуйц загвар байгууллагыг бий болгох төслийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Төсөлд Нийгмийн даатгалын Ерөнхий газар сонгогдож, төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Дээрх төслийг хэрэгжүүлснээр төрийн албаны бүтээмж, үйлчилгээний чанар сайжрахаас гадна туршлагаа түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэх юм.

Загвар байгууллага төлөвшүүлэх төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Монголын Бүтээмжийн Төвийн гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр нар “Төрийн байгууллагын төгөлдөршил, загвар байгууллагын төсөл”-д хамтран ажиллах гурван талт гэрээнд /2025.04.07/ гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал “ Хоёр жилийн өмнө Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас процессын дахин инженерчлэлийг манай салбар дээр хийсэн. Жишээлбэл,

Нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагыг нэгтгэж, үр ашиггүй орон тоог бууруулах, ил тод байлгах, шат дамжлага, хүнд суртлыг багасгах зарчмыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Цаашид бид үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох зорилгоор чармайлт гаргаж ажиллах болно” гэж хэлэв.

Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад сайн засаглал төлөвшиж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа иргэдэд ээлтэй, ил тод болоход чухал хувь нэмэр оруулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан