Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг зарлалаа

“Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. Уг төслөөр есөн блок, есөн давхар орон сууц барина. Мөн үйлчилгээний талбай, эмэгтэйчүүд ба хүүхдүүдэд зориулсан олон нийтийн төв, нийтийн ногоон байгууламж, оршин суугчдын автомашины зогсоол барихаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон сууцны барилга барих онцлогтой. Европын Сэргээн босголт Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл” нь Улаанбаатар хотод тулгамдаж буй агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулахад хувь нэмэр оруулах юм. 

Оролцохыг хүссэн компаниуд тендерийн урьдчилсан шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг https://ecepp.ebrd.com/respond/529WY2X655 холбоосоор орж авна уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан