Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр“ амжилттай хэрэгжиж байна

“БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ БА ДАРААГИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ба дараагийн бодлогын чиглэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, эрх зүйн боловсролыг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, эрх зүйн боловсролын тогтолцоог боловсронгуй болгож, цаашлаад төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд шинэлэг арга зүй нэвтрүүлсэн зэрэг олон эерэг өөрчлөлт, ахиц дэвшлийг бий болгож чадсан юм.

Өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийн ач холбогдол нь зөвхөн дээрх үр дүнг хэлэлцэж, дүгнэх төдий бус, цаашид бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, илүү боловсронгуй болгох, тэр дундаа иргэн бүрд хууль дээдлэх зарчмыг төлөвшүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн томоохон баримт бичгийн суурь чиглэлийг тодорхойлох хүрээнд болж буйгаараа онцлогтой.

Хэлэлцүүлгээр “Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, хөндлөнгийн судалгааны санал зөвлөмж”, “Үндэсний хөтөлбөр орон нутагт амжилттай хэрэгжсэн туршлага”, “Эрх зүйн хөтөлбөрийн хэрэгжилт ба ололт сургамж”, “Бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлсэн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрүүдийн сайн туршлага”, “Бодлогын чиглэлд анхаарах зарим асуудал” сэдвийн хүрээнд холбогдох албаны хүмүүс илтгэл танилцуулан мэдээлэл хүргэж, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, цаашид үргэлжлүүлэх бодлогын чиглэлийг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх, сайжруулах тал дээр үзэл бодлоо илэрхийлэн санал солилцсон юм. Мөн 21 аймгийн төлөөлөл Булган аймгаас “Орон нутагт хэрэгжсэн сайн туршлага” сэдвээр илтгэл тавилаа.

Хэлэлцүүлэгт тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Түвшинжаргал болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөл буюу  зарим төрийн захиргааны төв байгууллагын удирдлагууд болон олон улс, төрийн бус байгууллага, хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид, их дээд сургуулийн багш нар зэрэг нийт 50 гаруй байгууллагын төлөөллүүдээс гадна 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс цахимаар оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан