Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой

Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төвийг 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм. Тээвэр логистикийн бүс байгуулахтай холбогдуулан мэргэжлийн холбоод, үйл ажиллагаа эрхлэгч компаниуд, экспертүүд хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонслоо. Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Н.Энхнасан "Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулснаар тээвэр логистикийн өртгийг бууруулах, цаг хугацааг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулах, терминалаар үйлчлүүлэх компани бүрийн буюу нэгжид ногдох зардлыг багасгана. Нэгдсэн төвийг байгуулахдаа мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож байна. Тээвэр логистикийн нэгдсэн төвийн үр өгөөж нь зөвхөн Улаанбаатар хотод ирж байгаа импорт, экспортын асуудал ч биш, Монгол Улсын тээвэр логистикийн коридорыг хамаарах чухал шийдэл мөн" гэдгийг хэллээ. 

Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд "Өнөөдөр Улаанбаатар хотод тээврийн 10 терминал байна. Гэтэл Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр тээвэр логистикийн асуудлууд тулгамдах болсон. Олон улсын жишгээр Улаанбаатар хотоо хөгжүүлэх тээвэр логистикийн системийг 400 га талбайд байгуулахад бид төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарч ажиллахад бэлэн байна" гэлээ.

“Монгол тээвэр нэгдэл” ХХК-ийн ерөнхийлөгч С.Ганболд "Улаанбаатар хотод өнөөдөр тээвэр логистикийн нэгдсэн төв, нэгдсэн агуулах байхгүй. Нэгдсэн тээвэр логистикийн төвтэй болох нь бидний мөрөөдөл байсан. Цаашдаа ч энэхүү бүтээн байгуулалтын ажилд санал хүсэлтээ илэрхийлээд явна. Улаанбаатар хотын тээвэр логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр үр өгөөжөө өгнө. Бусад улс оронд ч гэсэн хотоос гадагш терминалаа шийдсэн байдаг" гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Хамгийн их уншсан