Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Эрчим хүчний яамны удирдлагуудад Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг танилцуулав

Улсын Их Хурлын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг ажлын хэсгийн гүйцэтгэх багийн зөвлөхүүдийн хамт Эрчим хүчний яамны удирдах бүрэлдэхүүнтэй уулзаж, Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг танилцууллаа.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг хуулийн төслийн суурь зарчим, үзэл баримтлал, шинээр тусгагдаж буй бодлогын зохицуулалтын талаар товч дурдаж, салбарын оролцогчдоос нэг бүрчлэн санал авч буйгаа өгүүлсэн юм. Ажлын хэсгийн гүйцэтгэх багийн зөвлөх, инженер Х.Эрдэнэчулуун хуулийн төслийг бүлэг тус бүрээр, мөн зохицуулж буй харилцааны онцлог, өөрчлөлтүүдийг дэлгэрэнгүй танилцуулав. Хуулийн төсөлд салбарын бодлого, төлөвлөлт, төр, захиргааны байгууллагын бүрэн эрх, дулаан хангамжийн байгууллагууд, дулааны эрчим хүчний систем, зохион байгуулалт, сүлжээний үйл ажиллагаа, мэдээлэл, тоолуур, үнэ тариф, хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч, үр ашиг, хэрэглэгчийн эрх, үүрэг, техник, технологи, аюулгүй байдал, тэдгээрийн хяналт, маргаан шийдвэрлэх зэрэг зохицуулалтыг 15 бүлгээр тодорхой тусгасан байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн системийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгч, гадаад улсуудын эрх зүйн орчныг нарийвчлан судалж ажилласан тус ажлын хэсэгт баяр хүргээд, эдийн засгийн холбогдох тооцооллуудыг сайтар хийж, хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг нарийвчлан судлах шаардлагатайг зөвлөсөн юм. Мөн тэрбээр олон улсын жишигт эрчим хүчний салбарын хууль, тогтоомжийг шинээр батлах, шинэчлэн найруулах гэхээсээ илүүтэй нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар сайжруулж явдгийг дурдан, цахилгааны болон дулааны тухай хуулиудыг хамтад нь боловсруулж өргөн мэдүүлэх, Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, онцлогт тохируулж боловсруулах талаар саналаа хэлж, төсөлтэй танилцаж, Эрчим хүчний яамны саналыг боловсруулж танилцуулахыг тус яамны газрын дарга нарт үүрэг болголоо. Мөн ажлын хэсэгтэй нягт хамран ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Хуулийн төслийн үндсэн бүтэц нь төлөвлөгдөж чадсан байна, гагцхүү салбарын дотоод зөрчилтэй асуудлууд, төрийн болон хувийн хэвшлийн сүлжээ, тэдгээрийн харилцан холболт, үнэ тариф зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлыг сайн судалж, хөгжлийн болон технологийн чиг хандлагыг зөв тодорхойлох нь чухал гэдгийг Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Цэнгэл онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллий газраас мэдээлэв.

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Хамгийн их уншсан