Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Замын-Үүд, Сайншанд сумын түр хамгаалах байраар 190 хүүхдэд үйлчилгээ үзүүлжээ

Дорноговь аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус газар гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын үйл ажиллагааг 40 ажилтан албан хаагчидтайгаар аймаг орон нутагтаа явуулж байна.

Мөн 2018-2025 онд Замын-Үүд сумын түр хамгаалах байраар 24 насанд хүрэгч, 93 хүүхэд, Сайншанд сумын түр хамгаалах байраар 12 насанд хүрэгч, 97 хүүхдэд үйлчилгээ үзүүлжээ.Хүүхэд хамгааллын тухай хуулиар 2025 оны 1 дүгээр сарын 01-ээс сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах эрх зүйн зохицуулалттай болсон.

Дорноговь аймаг 14 сумтай. Сум бүрд нийгмийн ажилтан ажиллаж байгаа тухай аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ш.Алимаа хэлж байлаа.Нийгмийн ажилтнууд ажиллаж эхэлснээр хүүхэд бүрд хүрч, хүүхдүүдийн дуу хоолойг сонсогч, дамжуулагч, уламжлагч, газар дээр нь асуудлыг шийдэгч байх сайн талтай юм.

Аймгийн хэмжээнд тулгамдаад байгаа гол асуудал нь хүний нөөцийн хувьд бүтэц орон тоо өөрчлөгдсөн боловч албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй тул бодлогын мэргэжилтнүүдийн орон тоо дутуу байгаа гэлээ.

Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хамгааллын газрын ажилтан албан хаагчид түрээсийн байранд үйл ажиллагааг явуулдаг, хүүхэд хамгааллын чиглэлээр тусламжийн дуудлагаар ажиллах хамгаалах үйлчилгээ үзүүлэх автомашин байхгүй, сум, баг бүрд шинээр томилогдсон нийгмийн ажилтнуудыг техник тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай талаар тус газрын ажилтнууд саналаа хэлсэн.

Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хоёр жилд нэг удаа “Хүүхдийн чуулган” зохион байгуулж 14 сум тус бүрд ХҮҮХДИЙН ЭЛЧ томилон хүүхдүүдээс гарсан санал санаачилгыг төрд хүргэх гүүр болж ажилладаг сайн жишиг тогтжээ.

Хүүхэд хамгааллын ажил чухал ч үүнтэй зэрэгцээд хүүхдээ хөгжүүлэх ажлыг орхиж болохгүй юм. Мөн салбар дундын уялдаа холбоог сайжруулж орон нутагт гэр бүл, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагаа явуулж буй газрууд нэгдсэн бодлогоор хамтран ажиллах үр дүнтэй гэдгийг салбарын ажилтнуудтай уулзах үеэр хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан