Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдын үндэсний чуулга уулзалт боллоо

 Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсантай холбогдуулан Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нарт энэхүү хуулийн төслийг танилцуулах, хэлэлцүүлэх зорилгоор зохион байгуулж буй үндэсний чуулга уулзалт өнөөдөр боллоо.

  Уулзалтаар тус яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О. Оюунзул, мөн хэлтсийн шинжээч Л. Пүрэвсүрэн  нар хувийн эрх зүйн чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, боловсруулж буй бусад хуулийн төслийн талаар танилцуулж, хэлэлцүүллээ. 

  Мөн Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын үндэсний зөвлөх, хуульч, судлаач Г. Цагаанбаяр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулав.

  Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төслийн хүрээнд дээрх хуулийн төслийг боловсруулаад буй юм. 

  Тус чуулга уулзалтад 40 гаруй эвлэрүүлэн зуучлагч оролцож үзэл бодлоо илэрхийлэн, санал солилцов.

 

  •  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан