Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хуурамч баримт бичиг ашигласан гадаадын иргэдийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэдийн бүртгэл, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

Өнгөрөгч долоо хоногт хийсэн хяналт шалгалтын хүрээнд 4 улсын 39 иргэнийг 3-5 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа.

Үүнд, БНХАУ-ын 31, БНСУ-ын 5, БНУзУ-ын 2, Тайландын Хаант Улсын 1 иргэн байна.

Эдгээр гадаадын иргэдийн 25 нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол 3 иргэн нь хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, 4 нь виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр тус тус албадан гаргагдсан байна.

Аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсад зочлох жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор визийн нөхцөлийг хөнгөвчилж, цахим виз олголтыг нэмэгдүүлсэн. Үүнийг дагаад жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлэх зөрчлөөр албадан гаргагдсан тоо өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Энэ онд албадан гаргасан гадаадын иргэдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70.6 хувиар нэмэгдсэн байна. 

Иймд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлж, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэн болон өөрийн аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан