Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Жендэрт суурилсан чадавхжуулах сургалт”-ыг зохион байгууллаа

 Жендэрийн үндэсний хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 41 дүгээр заалт дахь Зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтын арга зүйг хөгжүүлж, сум, хороонд жигд хүртээмжтэй зохион байгуулах арга хэмжээ болон Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд зарим аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгч нарыг хамруулсан “Жендэрт суурилсан чадавхжуулах сургалт”-ыг зохион байгууллаа.

  Тус сургалтаар Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлахуй судлалын төвийн эрхлэгч, Хууль зүйн доктор /Ph.D/, Дэд профессор, Цагдаагийн дэд хурандаа Ж.Нямдулам “Жендэрийн хувирган өөрчлөх арга зүй ба жендэрийн хариуцлагатай бодлого, төлөвлөлт”, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч багш, Доктор /Ph.D/, Дэд профессор А.Алтанзул “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн үзэл баримтлал, шинэчлэл” сэдвийн хүрээнд илтгэл тавьж,  холбогдох мэдээллийг өглөө.


  Сургалтад орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 100 гаруй эмэгтэй төлөөлөгчид хамрагдаж, жендэрт суурилсан чадавхжуулах сургалтын хүрээнд сонирхсон асуултуудаа асууж, санал солилцов.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан