Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгоно
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг хуулиар эрх ашиг нь хөндөгдөх нийгмийн бүлгийн төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөллөөр хэлэлцүүлж, санал солилцлоо.
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:
- Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөрийн нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгож, зарим хөтөлбөрийг нэгтгэх
- Бэлэн мөнгөний бус үйлчилгээг нэмэгдүүлж, зорилтот өрх, иргэнийг хөгжүүлэх, чадавхжуулах, зан хандлагыг өөрчлөх, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, үйлчилгээг нэвтрүүлэх
- Нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийг хугацаа, хязгаартай болгож, хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх,
- Кейс менежментийн үйлчилгээнд суурилсан хэрэгцээнд нь нийцсэн хөгжүүлэх үйлчилгээг хүргэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл



















