Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна

Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт өнөөдөр “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл” сэдвийн дор олон улсын дугуй ширээний ярилцлагаар үргэлжилж байна. Энэ үеэр Монгол улсад ТХХТ-ийн талаарх, бодлого, Монгол Улсад хэрэгжих мега төслүүд, гадаад улс орнуудад хэрэгжсэн мега төслүүдийн төр ба хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, үр нөлөө, туршлагын талаар хэлэлцэв.

Монголын барилгын инженерүүдийн холбоо, Нэгдсэн төслийн удирдлагын газар болон  "Духуа инженеринг" хамтран зохион байгуулж буй уг сургалтад Герман, Япон, Тайвань, Солонгос улсын барилгын салбарын эрдэмтэн, инженерүүд илтгэл танилцуулж, туршлага солилцож байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г. Мөнхнасан Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр эдгээр төслүүд нь хотын авто замын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолсон юм. Үргэлжлүүлэн Сөүлийн Үндэсний Их сургуулийн профессор Иноеун Лее "Метро төслийн төр ба хувийн хэвшлийн түншлэл" сэдвээр илтгэлээ танилцууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан