Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүдийг шалгаруулжээ

Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулгаж, байршил дээр нь 15-20 төслийг хэрэгжүүлэхээр үе шаттай сонгон шалгаруулалтыг зарласан. Дотоодын гурван компанид нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө нар батламж гардууллаа.

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө “Энэ жил ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 15-20 төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төслөөр 3000-5000 янданг буулгана” гэв.

Батламж гардан авсан компаниуд:

  • Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 6 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийг "Хөх бүрдний эх" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбабазар,
  • Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийг "Гартаам агат" ХХК-ийн ерөнхий захирал Ё.Батцоож,
  • Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 22 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийг "Хан хөгшин Стэйт" ХХК-ийн төслийн менежер Д.Бямбасүрэн нар тус тус хэрэгжүүлэхээр боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан