Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь өндөр настан болно

Монгол Улсын хүн амын бүтцэд томоохон өөрчлөлт орж байна.

Хөдөлмөрийн насны хүн ам өсөхийн хэрээр улс оронд хүн ам зүйн ногдол ашиг буюу демографийн цонхыг ашиглах урьд өмнө байгаагүй боломж бий болж байна.

Энэ байдал удаан үргэлжлэхгүй. 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь өндөр настан болох судалгаа гарчээ.

Хүн амын бүтцэд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор Үндэсний шилжүүлгийн дансыг ашиглах болсон.

Үндэсний шилжүүлгийн данс (NTA) нь хүн амын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор стратегийн хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад бодит мэдээлэл өгдөг аргачлал юм.

Тайланд Улс нийгмийн халамжийн тогтолцоогоо оновчтой болгоход анхаарч байгаа бол Филиппин Улс насжилтын стратегийг тодорхой болгоход үндэсний шилжүүлгийн дансыг ашиглах болжээ. Манай улсад ч бодлого, нотолгоонд суурилсан бодит мэдээлэл хэрэгтэй байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан (UNFPA) хамтран “Эрх тэгш байдал, тэгш оролцоог эрчимжүүлэх нь: Монгол Улсын үе хоорондын ба жиндэрт тулгуурласан эдийн засгийн асуудал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан