Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулах гол төслүүд бол Туулын хурдны зам, Шинэ тойрог зам. Эдгээр төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр нийслэлээс төлөвлөж, Туулын хурдны зам барих тендерт Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарсан гэдгийг долоодугаар сарын 23-ны өдөр мэдээлж байсан. Тэгвэл тус компанитай гэрээний хэлцэл үргэлжилж байгаа бөгөөд хурдны зам барих бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж эхэллээ.

Тухайлбал, газар чөлөөлөлтөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 6, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 3, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 15, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 91 нийт 115 нэгж талбар өртөж байгаа. Үүнээс эхний ээлжийн ажил хийгдэх 15 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож газар чөлөөллөө. Үлдсэн 100 нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна.

Туулын хурдны замыг 2028 оны наймдугаар сард ашиглалтад оруулна. Тус хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжилнэ. Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч нийт 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой. Мөн Туулын хурдны замтай холбогдох Шинэ тойрог замын Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлахаар бэлтгэж буй. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Туулын хурдны зам, Шинэ тойрог зам ашиглалтад орсноороо түгжрэлийг 40 орчим хувиар буулгах тооцооллыг мэргэжилтнүүд хийгээд байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан