Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна

Улаанбаатар хотыг олон төвт хот болгох ажлын хүрээнд Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд НОСК-иас “Баянхошуу орон сууцжуулалт” төслийг хэрэгжүүлж байна. Баянхошуу орон сууцжуулалт төсөл нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон төсөл бөгөөд 60 орчим га талбайд хоёр үе шаттайгаар хэрэгжих юм.

Төслийн хүрээнд хоёр байршилд нийт 5000 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн бөгөөд Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барина.

 Баянхошуу дэд төвийн I шатанд нийт 462 айлын орон сууц баригдаж байна. Одоогоор B15 талбарт баригдаж буй 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил 98 хувьтай, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй. B13-1 талбарт 150, B13-2 талбарт 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай, нийт ажлын гүйцэтгэл 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин хамгийн сүүлд эхэлсэн B13-3 талбарт 126 айлын орон сууцны гүйцэтгэгчийн ажлын сонгон шалгаруулалт хийгдэж байгаа юм. Төслийн хүрээнд орчны тохижилт, ногоон байгууламж болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд дэд бүтцийн ажлын гүйцэтгэл 90 хувьтай, гадна тохижилтын ажил 19 хувьтай үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан