Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо

Сонгинохайрхан дүүрэг, Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хотын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Японы соёлын өдөрлөг” өнөөдөр улсын хүүхэд залуучуудын театрын гадна талбайд боллоо.

Өдөрлөгөөр Монгол, Японы үндэсний урлаг, үндэсний хувцас, Япон үндэсний цайны ёслолыг иргэд олон нийтэд танилцууллаа. Мөн хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулсан Монгол ахуйн үзэсгэлэн, 10 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ.

Өдөрлөгийн үеэр Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслөөс дүүргийн 21 дүгээр хороонд гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн сурагч солилцоогоор Япон Улсын 15 хүүхэд хүрэлцэн ирж нүүдэлчин ардын соёл, ёс заншилтай танилцаж байна.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан