Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай хослуулан чанартай гүйцэтгэхийг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилт, авто зам, газар чөлөөлөлтийн ажлуудтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, Хүннү хотын үзэл баримтлал боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын талаар илтгэл сонслоо.

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд дулаан, цахилгаан хангамж, инженерийн дэд бүтэц, орон сууц, нийтийн аж ахуй, эрүүл мэнд, боловсрол гэх мэтчилэн салбар салбарт өвөлжилтийн бэлтгэл ажлууд үргэлжилж байгааг УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай хослуулан чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Тухайлбал цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд үндсэн шугам тоноглолын нийт 32 нэр төрлийн 98 ажил гүйцэтгэж байна. Урсгал засвараар 3387 шугам тоноглолд засварын ажлыг хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Дулаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 13.5 км дулааны гол шугам сүлжээг шинэчлэх, шугам тоноглолын их засвар, урсгал засвар зэрэг ажлын явц 60 гаруй хувьтай байна. Үүнд

  • “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн найман гол шугамын ажил 85 хувьтай.
  • Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн шугам тоноглол, засварын ажлын явц 53 хувьтай, их засварын хоёр ажил дууссан.
  • Улс, нийслэлийн найман ажлын явц 48 хувьтай.
  • Хэрэглэгч, орон сууцны конторын засварын ажил 40 хувьтай хэрэгжиж байна.

2025 онд нийслэлийн эрүүл мэндийн салбарт 92 нэр төрлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс дууссан 65 ажил, хэрэгжиж байгаа 27 ажил байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил 70.9 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан