Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл хугацаанаасаа өмнө суллагджээ

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг 30 хоног хорих хугацаанаас нь өмнө суллажээ.Тодруулбал, шүүхээс түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан ч Ц.Санжаачойпэл нь эмнэлгийн тусламж авах шаардлагатай гэж үзсэн тул энэ сарын 8-нд шүүгчийн захирамжаар суллажээ. Тэрбээр суллагдах өдөр хүртлээ нийт 16 хоног хоригдоод байсан юм. Өдгөө гадуур шалгаж байгаа бөгөөд Монгол Улсын хилээр гарах хориг нь хэвээр байгаа аж.

Хэргийг эргэн сануулахад, Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “2025 оны 7 сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Хохирогчийн биеийн байдал хүнд, нүднийх нь цаад аяганы яс хугарсан гэх мэдээллийг хохирогчийн аав өгсөн байдаг бмлээ.

1 Сэтгэгдэл
Шүүх ямар хүмүүсийн шүүх хурлыг нуун далдалж, ямар хүмүүсийн шүүх хурлыг интернетээр зарлаж байна вэ? Live.shuukh.mn ба citycourt.mn вэбсайтууд энэ этгээдийн шүүх хурлыг интернетээр цацаагүй байна. Гүүгэлдээд юу ч гарч ирэхгүй байна.
Хамгийн их уншсан