Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Нийтийн тээврийн орлого 12.4 тэрбум төгрөгөөр буюу 68.4 хувиар өссөн

Улаанбаатар хот нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлт хийсний үр дүнд нийтийн тээврийн салбарын орлого өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөөр байна. 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн тээврийн нийт орлого 18.1 тэрбум төгрөг байсан. 2025 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 91.2 сая, нийтийн тээврийн нийт орлого 30.3 тэрбум төгрөг болж өслөө.

Энэхүү 2025 оны эхний долоон сарын байдлыг 2024 оны эхний долоон сартай харьцуулахад нийтийн тээврээр зорчих хүмүүсийн тоо 9.2 саяар буюу 11.3 хувиар, нийтийн тээврийн орлого 12.4 тэрбум төгрөгөөр буюу 68.4 хувиар өссөн нь нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлттэй салшгүй холбоотой.

Улаанбаатар хотоос нийтийн тээврийн салбарт 600 автобусыг шинээр оруулж ирж парк шинэчлэлтийг эхлүүлж байсан бол үүнээс хойш жолоочийн цалинг 1000 ам.долларт хүргэсэн. Автобусанд ухаалаг дэлгэц, үнэгүй интернэт суурилуулж, мэдээ мэдээллийг нийтийн тээврээр зорчиж буй иргэдэд түгээдэг болсон. Нийтийн тээврийн салбарт олон төрөлт төлбөрийн системийг нэвтрүүлж, иргэд банкны картаараа ч нийтийн тээвэрт үйлчлүүлэх хялбар хэрэглээг бий болгосон. Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт борлуулах болон цэнэглэгч киоск төхөөрөмж байршуулсан. Мөн хууль, эрх зүйн хувьд нийтийн тээврийн салбарт үе шаттай шинэчлэлтүүдийг хийсэн. Тухайлбал, өнгөрсөн хавар нийслэл хот “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдсэн.

Түүнчлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталж, уг хуулийн 7 дугаар зүйлд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг анх удаа тусгаж өгсөн. Ингэснээр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, хөрөнгө зохицуулалт тодорхой болж, 2024 онд гэхэд 31 угсраа автобус, 2025 онд 10 том оврын автобусыг сангийн хөрөнгөөр худалдан авч, үйлчилгээнд явуулж байгаа юм. Энэ мэтчилэн нийтийн тээврийн салбарт үе шаттай шинэчлэлт хийж, үйлчилгээг сайжруулснаар нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо, нийтийн тээврийн орлого нэмэгдээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан