Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Хүнс хангамж төв” компанийг татан буулгах хүсэлтийг хүргүүлжээ
Цэцэрлэгийн хүүхэд өдөрт 170 гр махны орцтой хоол тэжээл идэх ёстой байдаг аж. Энэ бол стандарт. Гэтэл өнөөдөр монголын ирээдүй болсон хүүхэд багачууд маань цэцэрлэгт хоногт дөнгөж 40 гр махны орцтой хоол идэж байгаа аж. Энэ нь хоол тэжээлийн дутагдалд ороход хүргэж байгаа нэг гол хүчин зүйл. 2007 онд БСШУ-ны сайдын баталсан тогтоолоор цэцэрлэгийн хүүхэд 1100 төгрөгийн хоол тэжээл хэрэглэх ёстой гэж баталжээ. Энэ мөнгө төдийлэн хангаллтай биш. Ийм байтал нийслэлийн цэцэрлэгүүдэд хоол тэжээл нийлүүлдэг нийслэлийн өмчит компаниуд бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс өндөрөөр нийлүүлж байсан нь тогтоогджээ. Нийслэлийн төвийн есөн дүүргийн цэцэрлэгүүдэд “Багачууд хүнс”, “Өсвөр үе хүнс”, “Асгат”, “Хүнс хангамж төв” компани хүнс нийлүүлдэг байсан аж. Үүнээс Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгүүдэд хоол тэжээлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг “Хүнс хангамж төв” компани нь бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс 10-27 хувийн өндөр үнээр нийлүүлж байж. Тухайлбал, хонины мах зах зээлд 5600 төгрөг байхад тус компани хонины махыг 7000 төгрөгөө, будааг мөн зах зээлийн үнээс 300-600 төгрөгийн үнэтэй нийлүүлж байсан байна. Тиймээс энэ байгууллагыг татан буулгах саналыг НИТХ-ын дарга Д.Баттулгад хүргүүлсэн байна.
Мөн дээрх компаниуд нь анх байгуулагдахдаа Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн нь шалгалтын үеэр тогтоогдсон гэдгийг ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлсэн юм.
Мөн дээрх компаниуд нь анх байгуулагдахдаа Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн нь шалгалтын үеэр тогтоогдсон гэдгийг ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлсэн юм.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
























