Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажлын явц 50 хувьтай байна

Энхтайваны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл нийт 11.6 км урт явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж байна. Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх ажлыг “Бадрах инженеринг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нийт ажлын явц 50 хувьтай байна. “Хархорин” захын ойролцоо монгол чулуугаар хийж байгаа явган хүний зам дээр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажиллалаа.

Хархорины гүүрнээс 32 дугаар байр хүртэлх хэсэгт явган хүний замын ажилд ашиглаж буй чулууг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорт байрлалтай “Үүдэнчулуу” ХХК-иас авч, суурилуулж байгаа аж. Нийт 3500 ам.метр чулуу авсан. Өнөөдрийн байдлаар 3490 ам.метр чулуугаар явган хүний замыг хийж дуусгажээ. Уг чулуун замыг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр дөрвөн метр өргөн хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг ч хийж байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ.

Явган замын ажлын талаар “Бадрах инженеринг” ХХК-ийн Төслийн менежер Ө.Баттулга “Хуучин явган замын хавтангуудыг Сонгинохайрхан дүүрэгт хүлээлгэн өгч байгаа. Шинэ явган замын дээгүүр автомашин гарах асуудлууд гарч байна. Манай ажилчид тухайн ажил хийж буй байршилдаа байрлаж бараа материал, ажлаа хянах зэргээр ажиллаж байгаа. Жишээлбэл, автомашин гарч ирээд техникийн тос асгарсан тохиолдол гарсан. Шинэ хийсэн явган замуудыг бэхжих хүртэл гэмтээхгүй байх хэрэгтэй. Явган зам дээр автомашин явах даацгүй” гэв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Иргэд аюулгүй, цэвэр орчинд зорчих хэрэгтэй. Тиймээс талбайн цэвэрлэгээг сайн хийж, явган замын ажлыг чанартай гүйцэтгэж дуусгахыг чиглэл болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан