Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Сэлбэ 20 минут хотын байрны дундаж талбай 68 мкв байна

Сэлбэ хотыг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дугаар хороонд, 158 га талбайд барина. 

Үүний 40 га талбайд төр, хувийн хэвшил хамтарч бүтээн байгуулалтыг өрнүүлэх юм. Энэ хүрээнд өнөөдөр хөрөнгө оруулагчидтай уулзаж, санал солилцов.

Хамтран ажиллах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай мэдээлэл солилцох, танилцуулах уулзалт боллоо. “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар төслийг танилцууллаа.

Тэрээр “Өнгөрсөн долоо хоногт бид банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл, барилга, орон сууц борлуулагч, үл хөдлөх зуучлалын холбоод, тэдгээрийн төлөөлөлтэй уулзсан. Энэ удаа барилгын салбарынхантай уулзаж байна. Барилгын салбар бол 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай байдгаараа онцлог.

Та бүхэнтэй хамтран ажиллаж, аль болох богино хугацаанд 20 минут хот концептийг бий болгохоор ажиллаж байна. Бизнесийн зарчмыг баримталж, харилцан ашигтай, шуурхай ажиллана. Хамтран ажиллах бүсэд хөрөнгө оруулалт татаж, хувийн хэвшлийн тусламжтайгаар бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр бэлтгэл ажлыг хангалаа” гэв.

Хөрөнгө оруулагчид газар чөлөөлөлтийн явц, ногоон байгууламжийг хэрхэн шийдсэн, үерийн эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар асуулаа.

Төслийн хүрээнд барих орон сууцны дундаж талбай 68 мкв байх юм. Нийт 2200 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдөр 93 хувьтай үргэлжилж байна. Хөрөнгө оруулагчдын асуултад “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар дараах хариултыг өгөв. 

“Усны асуудалд нухацтай хандаж байна. Гүний, гадаргын ус гэж хоёр ангилна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 800-гийн шугам хийсэн. 12 байршилд Сэлбэ голын даланг өргөтгөх төсөв баталсан. Далан, ус зайлуулах шугамыг өндөр түвшинд төлөвлөсөн” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан