Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Г.Батхүүд хүргэх муу мэдээ

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өөрийн блогтоо тамхины сурталчилгааг бүрмөсөн зогсоож, худалдааг эрс хязгаарлаж, үйлдвэрлэгчдэд оногдуулах татварыг нэмж, олон нийтийн газар тамхи татахыг хориглох тухай бичжээ. Тус улсын Засгийн газар өнөөдөр тамхины эсрэг хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд ирэх сарын 1-нд энэхүү баримт бичгийг Төрийн Думд оруулахаар яригдаж байна. Дмитрий Медведевийн нийтлэл ихэвчлэн батлагдах магадлал өндөр байдаг гэж тус улсын ажиглагчид тодорхойлдог юм. Энэ тухай АПУ-гийн эзэн Г.Батхүүгийн хөрөнгө оруулалттай сайт орчуулан мэдээлжээ.

Гэтэл манай улсад согтууруулах ундааны нэг төрөл пивоны сурталчилгаа хэтэрхий хяналтгүй байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай архи үйлдвэрлэгчидтэй хатуухан гараар үзэхээр яриад байгаа ч түүний үг дэмий л өөрийнх нь ПиАр болоод өнгөрөх вий дээ. Учир нь, 80 гаруй жил монголчуудыг спиртээр дайлж халаасыг нь хоосолж байгаа АПУ л гэхэд “Оktoberfest” хэмээх шар айрагны баярын сурталчилгаагаа зай завсаргүй эфирээр цацаж залуусыг ууж согтуурахад уриалан тарихыг нь угаасаар байна. Уг нь, насанд хүрсэн хүмүүс ууж идэхдээ тулвал сурталчилгаатай сурталчилгаагүй сонголтоо хийчих нь гэдгийг мэдэж баймаарсан. Дээр нь “Zebra International Distribution” компани фэйсбүүк хэрэглэгчдийн дунд урамшуулалт уралдаан зарлаж сүүлийн хэдэн өдөр залуусыг уруу татах болов. Монголд бүртгэлтэй байгаа 300 мянга гаруй фэйсбүүк хэрэглэгчдийн дийлэнх нь 13-24 насныхан. Телевиз үзэгчид ч ихэнх нь хүүхэд залуус. Тэгэхээр манай үйлдвэрлэгчид нийгмийн хариуцлага гэдгээ жаахан ухамсарламаар санагдана.

“Zebra International Distribution”-ийн фэйсбүүкчдийн дунд зарласан уралдааных нь дүрмэнд хүүхдүүдийн дунд шар айрагныхаа зургийг share хийн өөрийн профайлд байрлуулна. Түүнийгээ найз нөхдөөрөө эсвэл дурын фэйсбүүк хэрэглэгчийн тусламжтайгаар дахин share хийлгүүлнэ гэжээ. Мэдээж хэрэг хэн юунд лайк дарна тэр нь холбоотой бүх найзуудаар нь мэдээлэл тардаг болохоор фэйсбүүкчдийн дунд сүүлийн өдрүүдэд шар айраг уух гэж нэг нэгнийгээ лайк дараад өгөөч гэсэн гуйлт тасрахаа байв. Энэ тухай нь манай сайт бичихэд уг компанийнах л бололтой “Таны сайт ямар олон үгтэй юм бэ ? Хүүхдүүдэд юу гээд л өгч байхав дээ. Мэдээж 21-с дээш насныхан л үүнийг авч байгаа шүү дээ .. Тэнэг малаа” гэх мэтийн дайрч доромжилсон өнгө аястай сэтгэгдэл олныг үлдээжээ.
Уг нь УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй хүмүүс ингэж архинд уруу татах нь өөрсдийнх нь ёс зүйд таарахгүй л баймаарсан даа.

0 Сэтгэгдэл
Арих үйлдвэрлэгчид улстөрөөс зайлсан нь дээр дээ
уншаад үзээрэй дээ
Muu medee ene ter gesen bhaar ni ehner ni uhsen uym bh gej bodloo. Bathuu tangarag urguvul APU g delbelnee uul uurhain teslegcheer
tegsenee tovchluur daraad avdar pivo unegu avarai gesen surtalchilgaa ene niitleliin door bj baih um da huurhii
уншаад үзээрэй дээ
одоо энэ архины худалдаачин тангаргаа өргөх гэж байна уу. Баттулга гишүүний архи тамхины худалдаачдыг УИХ-д сонгохгүй гэдгийг би л хувьдаа маш ихээр дэмждэг. МАН-ын бас нэг тамхины худалдаачин байна. Хордуулагчид зайлаасай
Хамгийн их уншсан