Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэлийн цагдан хоригдох хугацааг 1 сараар сунгажээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд энэ оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө хэрэг гарсан.

Тодруулбал, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нар нь хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдон, цагдан хоригдож буй. Цагдан хорионы хугацаа өнөөдөр дуусах байсан.

 

Шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өчигдөр буюу наймдугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцжээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар сунгах тухай саналыг Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ирүүлсэн.

Шүүх прокурорын гаргасан саналыг хуульд нийцээгүй гэж дүгнэн (шүүгчийн дүгнэлтийг ЭНД-ээс бүтэн унших боломжтой) хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул Ц.Санжаачойпэлийг өнөөдөр батлан даалтад гаргахаар болсон. 

Гэвч шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өчигдөр буюу наймдугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцжээ.

Ерөнхий шүүгч гомдлыг хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцэхгүй гэж үзэн (ерөнхий шүүгчийн шийдвэрийг ЭНД-ээс унших боломжтой) прокурорын гаргасан гомдлыг хангасан байна. Улмаар шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

1 Сэтгэгдэл
When i was about going into crisis in my life i was saved by a friend who showed me a lot of positive reviews about premiumhackservices@gmail.com and was hired and successfully prevented me from losing all my assets, Whatsapp; +14106350697, trust me it was worth it, it was life saving.
Хамгийн их уншсан