Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Өнөр хороолол, Баянхошуунд цогц гудамж зам барих Дэлхийн банктай хамтарсан төсөл 15 хувьтай үргэлжилж байна

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Өнөр хорооллын арын 2.7 км авто зам, Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчилж байна. Нийт ажлын явц 15 хувьтай үргэлжилж байна.

Эдгээр төслөөр явган зам, унадаг дугуйн зам, авто зам, ногоон байгууламж, ус ихээр тогтдог хэсэгт ус зайлуулах шугам сүлжээг иж бүрнээр нь барина. Мөн явган хүний гүүрэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч гээд бүх нэмэлт тоноглолыг ч хийж гүйцэтгэнэ. 2026 оны аравдугаар сард нийт ажлыг дуусгах төлөвлөгөөтэй. Энэ хүрээнд 1 дүгээр хорооллын арын зам буюу Өнөр хороолол орчимд өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Авто зам, явган зам, борооны ус зайлуулах байгууламж, ногоон байгууламжийг цогцоор шийдсэн гудамж замын төсөл Улаанбаатарт анх удаа хэрэгжиж байна. Өнөр хороолол, Баянхошуунд нийт ажлын гүйцэтгэл 15 хувьтай байна. Цаашид нийт 5 байршилд уг цогц гудамж замыг барина. Төслийн зураг төсөл боловсруулах зэрэг ажил 2022 оноос эхлэн хэрэгжиж буй” гэлээ.

"Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн зохицуулагч Х.Булгаа “Дээрх замуудад ус ихээр тогтдог хэсгүүд байгаа учраас иж бүрэн ус зайлуулах системийг барина. Өнөр хорооллын арын зам, Геологийн төв лабораториос Баянхошуу, Баруунсалааны салдаг уулзвар хүртэлх уг авто замуудыг Монгол Улсдаа жишиг байдлаар шинэчилснээр түгжрэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Төслийн бас нэг онцлог нь байрны гаднах орцноосоо эхлээд л явган зам үргэлжилнэ” гэв.

Төслийг гүйцэтгэгч "Макс Рөүд" ХХК-ийн захирал Ц.Балдангомбо “Өнөр хорооллын цогц гудамж замын төслийн ажил 15.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн зургаадугаар сард ажил эхэлсэн боловч бэлтгэл ажил, зураг төслийн өөрчлөлтүүд орсон нь ажлын явцад нөлөөлсөн. Баянхошуунд ч гэсэн хөрс солих ажлуудыг нэмэлтээр хийх хэрэгтэй болсон. Хотын шугам сүлжээтэй уялдуулж ажлаа төлөвлөх хэрэгтэй байгаа юм. Энэ жил нийт төслийн 50 хувийг гүйцэтгэх төлөвлөгөөтэй” гэлээ.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажлыг удаан гүйцэтгэж байна, хичээл сургууль ороход аюулгүй байдлаа хангаж яаравчлан ажлыг гүйцэтгэж, энэ жилийн 50 хувийн төлөвлөлттэй хүрэхийг даалгалаа.

Цогц гудамж замын замын зураг төслийг Финланд улсын Финнок компани Монгол Улсад анх удаа жишиг байдлаар гаргаж, бүх хүнд ээлтэй байхаар боловсруулсан билээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан