Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна “Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлснөөр автобусны хурд 2.7 хувиар өсөж, хүлээлтийн хугацаа буурчээ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг  бууруулахаар Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна. Ингэснээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийтийн тээвэр дунджаар 10-13 км.цаг хурдтай явах боломж бүрдэнэ. Тэгвэл эхний долоо хоногийн байдлаар автобусны хурд 2.7 хувиар өсөж, хүлээлтийн хугацаа буурчээ.

Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар “Нийтийн тээврийн бодлогын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн албан хаагчдын хамтарсан шуурхай баг ажиллаж байна. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байгаа.

Энэ хүрээнд нэгдүгээр эгнээнд зогсож буй тээврийн хэрэгслийн мэдээллийг авч 682 зөрчилд хариуцлага тооцуулаад байна.  Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлснөөр автобусны хурд өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.7 хувиар өсөж, хүлээлтийн хугацаа буурсан үзүүлэлттэй байгаа” гэлээ. Мөн иргэд, жолооч та бүхнийг чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй, бусад зорчигчдыг хүндэтгэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа.

Түүнчлэн Улаанбаатар хотын гол гудамж, замын 15 байршилд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд саад болж байгаа автомашинуудыг цэгцлэх ажил үргэлжилж байна.

1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан