Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Монгол динозаврын ясыг хар зах дээр дамладаг АНУ-ын иргэнийг баривчиллаа
Монголоос олдсон динозаврын ясыг хар зах дээр дамлан наймаалдаг Эрик Прокопи гэгч АНУ-ын иргэнийг цагдаагийнхан баривчлаад байна. АНУ-д дуудлагаар худалдаалагдсан Тираннозавр Батаарын хэргийг шалгах явцад Эрик Прокопигийн хэрэг илэрч, түүний хадгалж байсан их хэмжээний ясыг хураан авчээ. “Эрик Прокопигоос хураан авсан Тираннозавр батаарын яс бол зөвхөн мөсөн уулын орой төдий” гэж Нью-Йоркийн Өмнөд дүүргийн прокурор Прийт Бхарара мэдэгдсэнээс үзвэл Эрик Прокопи гэгч Монголын үнэт баялаг болсон эртний ховор олдворуудыг наймаалж гаршсан нэгэн бололтой.
Арилжааны палеонтологич ажилтай тэрээр www.everything-earth.com хэмээх цахим хуудсаараа дамжуулан шүр сувд, динозаврын яс зэрэг эртний ховор олдвор, байгалийн баялгийг арилжаалж, асар их ашиг олж заншсан нэгэн гэж Reuters-т мэдээлсэн байна. Тэрээр 2007 оноос хойш Монгол болон Хятадаас динозаврын яс гаргаж, дуудлагаар худалддаг байж. Э.Прокопи Тираннозавр батаараас гадна Монголоос олдсон хоёр ч өөр төрлийн динозаврын ясыг дуудлагаар худалдаасан баримт олджээ. Тухайлбал, 68 сая жилийн тэртээ Монгол газар нутагт оршин амьдарч байсан Сауролопус ангустирострис хэмээх динозаврын ясыг өнгөрсөн тавдугаар сард дуудлагаар худалдаалж, түүнийг нь Калифорнийн галлерей 75 мянган ам.доллараар худалдан авсан мэдээ байна. Уг динозаврын яс нь маш өндөр, бараг орчин үеийн автобусны хэмжээтэй гэнэ.
Үүнээс гадна 65 сая жилийн тэртээх Галлимимус болон Овираптор хэмээх жижиг динозаврын яс Бугын цав хэмээх газраас олдсон нь Эрик Прокопигийн гараар оржээ. Энэ мэтчилэн Монголын ховор олдворууд АНУ-ын захын нэг наймаачны гараар орж, түрийвчийг нь түнтийлгэж байсан баримтууд хангалттай байгаа бөгөөд нотлох баримтуудын дунд Э.Прокопигийн динозаврын ясыг Монгол дахь хайгуулын газраас өөрийн биеэр авч байгаа зургийг манай нэг иргэн гэрэл зургаар баримтжуулж өгсөн нь хүртэл байгаа аж.
Хэрэв түүний буруутайг шүүхээс тогтоовол 35 жил хүртэл хорих ялаар шийтгэх юм байна. Э.Прокопиг ийнхүү баривчилж, соёлын өвийг дамлан худалдаалах явдлыг таслан зогсоохоор ажиллаж буйд нь АНУ-ын эрх баригчдад талархаж буйгаа илэрхийлжээ.
Б.Сэвжидмаа



Тираннозавр батаарын араг ясны хэсгүүд
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан