Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Угаарын хий гарвал нийслэлд мэдээлэл очиж, 5-7 минутын дотор очиж арга хэмжээ авах системтэй төхөөрөмжийг айлуудад тарааж эхэлжээ

Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэх талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл өглөө. Өнгөрсөн жил нийслэлээс 60,000 гаруй айлд шинэ ухаалаг угаар мэдрэгчийг суурилуулсан байна. Уг төхөөрөмж нь тухайн айлд угаар гарч байгаа тохиолдолд Нийслэлийн хяналтын удирдлагын төв дээр шууд мэдээлэл ирж, нийслэлийн зүгээс 10 минут хүрэхгүй хугацаанд буюу 5-7 минутын дотор очиж, арга хэмжээ авдаг систем юм байна.

2025 оны дөрөвдүгээр сард 50,000 өрхийг уг ухаалаг систем рүү шилжүүлсэн байна. Энэ сард дахин 61,000 айлыг уг системд холбохоор ажиллаж байгаа аж. Цаашлаад нийт гал түлж буй 172,000 гаруй бүрэн угаарын хяналтын системд холбогдсоноор энэ өвөл угаарталтай холбоотой нас баралтыг бууруулна гэсэн зорилтыг тавиад байгаа юм байна. Нийслэлээс одоогийн байдлаар нийт 112,000 угаарын хийн мэдрэгч аваад байгаа ба нэг ширхэг угаарын хийн мэдрэгчийн төсөвт өртөг нь 150,000 төгрөг юм байна. Тус төхөөрөмжийг авахад нийслэлийн төсвөөс тендер зарлаж, тендерт "Интеллигент Технологи" гэх монгол компани шалгарчээ. Тус компани нь монголдоо батарейгаар ажилладаг угаарын хийн мэдрэгчийг үйлдвэрлэсэн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан