Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших “Баруун далай ордыг түшиглэн хэрэгжүүлэх Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулж дууссан. Үүнтэй холбоотойгоор “Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөл”-ийн шинжээчдийн саналыг тусгасан бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Мөн төслийн бүрэн шинжилгээний ажлын явц 65 хувьтай үргэлжилж байгаа бол байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ажил 40 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Тус гидрогеологийн судалгаа дээжлэлтийн ажлын гүйцэтгэгчээр "Хужирт сэртэн" ХХК шалгарч, гэрээ байгуулсан юм.

Уг төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд жилд 1460-1890 сая кВт.ц эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, импортын хамаарлыг бууруулах, тогтвортой эх үүсвэр бий болгох зэрэгт чухал ач холбогдолтой.

Ташрамд, ордын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг өнгөрсөн долоодугаар сарын 22-нд батлуулсантай холбогдуулан газар эзэмших захирамж гаргуулахаар Улаанбадрах сумын ИТХ-д хүсэлт хүргүүлээд байна. Түүнчлэн талбайн нөөцийг бүртгүүлэхээр маркшейдерийн компанийн судалгаа хийгдэж буй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан