Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Автомашины дугаараар хязгаарлах эсэх саналаа 22-нд өгөөрэй
Наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн автомашиныг дугаараар нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Мөн нийтийн тээврийн автобусууд нэгдүгээр эгнээгээр зорчиж буй.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл уг шийдвэрийг хоёр сарын хугацаанд туршиж үзнэ гэдгийг хэлсэн. Найман хоногийн дараа уг шийдвэрийн  “хүчинтэй” хугацаа дуусна.
Ингээд энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрөөс тодрууллаа.

-Авто замын хөдөл­гөөнийг  бууруулахаар гар­га­сан Нийслэлийн Засаг даргын “туршилт” удахгүй дуусна. Үүнийг цаашаа  сунгах болов уу
?
-Нийслэлийн захирагчийн албанаас дур мэдэн ший­дэхгүй. Юуны түрүүнд иргэдээс санал асуулга авна. Тэгээд үүнд үндэслэж цаашид яах эсэхээ шийдвэрлэх бодолтой бай­гаа. Автомашиныг дугаа­раар нь ангилж хөдөлгөөнд оролцуулах, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчих шийдвэрийг цааш үргэлжлүүлэх санал хэрэгжүүлсэн цагаас хойш тасралтгүй ирж байгаа.
-Иргэдээс энэ талаархи саналыг яаж авах вэ?
-Телевиз, шууд утас, мессэжээр гээд санал авахаар төлөвлөж байгаа.
-Хэзээ авах вэ?
-Аравдугаар сарын 22-нд байх болов уу.
-Хүмүүсийн хувьд хэрэг­жүүлж эхэлсэн цагаас л ам сайтай байгаа. Хэрвээ санал асуулга аваад “ок” болчихвол шийдвэрийг шууд үргэлжлүүлэх үү?
-Мэдээж нийслэлийн иргэд юу хүсч байна тэдний талд шийднэ шүү дээ. Шууд л хэрэгжүүлнэ.
-Гэхдээ НИТХ-аар хэлэлцэнэ биз дээ?
-Тэгэлгүй яахав. Аравдугаар сарын 25-нд НИТХ-ын хуралтай. Энэхүү хурлаар эцэслэж шийднэ дээ.
-Автобусны нэгдүгээр эгнээгээр зорчих хэсгийг сунгах талаар санал оруулсан байсан. Нийтийн тээврийн компаниудаас ирүүлсэн санал уу?
-Нийтийн тээврийн компаниуд гэлтгүй Замын цагдаагийн газраас ирсэн санал хүсэлт. Зүүн дөрвөн замаас цааш Офицеруудын ордон, баруун зүгийг Таван шар хүртэл сунгах хүсэлт ирүүлсэн байгаа. Энэхүү асуудлыг ч гэсэн НИТХ-ын хурлаар авч хэлэлцэнэ.
У.Бадам
0 Сэтгэгдэл
Хавар болтол зогсоох хэрэгтэй. Өвлийн хүйтэнд хүүхдээ зөөх боломжийг ард түмэндээ олгох хэрэгтэй
hudlaa yum gargaj mungu hiihee boli Bat uuuuuleeeeee
Ovol bolj baihad bolih heregtei sh dee. Huuhedee tsetserleg surguulid ni zooh gej l mashintai yavdag humuus bdag sh dee. Tedniig bodoj uzehgui urgeljluuleh gej yariad bgaag oilgohgui bn. Ugaasaa tomchuud oorsdoo 2-s deesh mashintai bolhoor tedend medregdehgui bhgui yu. Ovliin huitend huuhdee 1 odor autobus-r zoon gedeg mash hetsuu sanagdaj bn. Autobus yahav urgejluuleed 1-r egneegeer yavahad asuudal alga
Хамгийн их уншсан