Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнгөрөгч есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дундаас 0.9°С-аар тус тус дулаан байсан бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 10 дахь дулаан сар болж өнгөрлөө.Сарын агаарын дундаж температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд нутгийн дийлэнх буюу 61.2 хувь нь дунджийн орчим, 38.8 хувь нь нь дунджаас +1.0-ээс +3.0°С-аар дулаан байсан байна.

Харин хур тунадасны хувьд тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 25.9 мм тунадас орсон нь өмнөх жилээс 19.3 хувиар бага, олон жилийн дунджаас 43 хувиар ахиу буюу 1940 оноос хойш тохиолдож байгаа 17 дахь хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө. Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаас хазайх хазайлтын оронзайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 62 хувь дунджаас ахиу, 8.5 хувь нь дунджийн орчим, 29.5 хувь нь дунджаас бага тунадас унасан байна.

Тус сард агаарын температурын үнэмлэхүй их утга Өмнөговь аймгийн Ханбогд суманд 34.6°С, үнэмлэхүй бага утга Баянхонгор аймгийн Баянбулаг суманд -8.5°С хүрсэн. Хөрсний температурын үнэмлэхүй их утга Өмнөговь аймгийн Даланзадгадад 59°С, үнэмлэхүй бага утга Баянхонгор аймгийн Баянбулагт -12°С хүрч хүйтэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан